Зон Олны намаас УИХ-ын бүх тойрогт ЭМЭГТЭЙЧҮҮД нэр дэвшүүлнэ

2020-05-04   3129

Зон Олны намаас УИХ-ын сонгуульд эмч, инженер, салбаруудын мэргэжилтнүүд өрсөлдөхөөс гадна, нийт нэр дэвшигчдийн 80 хүртэлх хувь нь эмэгтэйчүүд байх аж. Зон Олны намын үзэл баримтлалыг дэмждэг, мэдлэг боловсролоор тодорхой шалгуур хангасан эмэгтэйчүүд  Зон Олны намаас нэр дэвших хүсэлтээ илэрхийлэх боломжтой, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих зорилгоор ямар нэгэн татвар дэнчин авахгүй дэмжиж ажиллахаар ээлжит Бага хурлаар шийдвэрлэсэн тухай Зон Олны намын ЕНБД Э.Одбаяр мэдэгдсэн юм.

Зон Олны нам


Зон Олны намын хувьд энэ удаагийн ээлжит сонгуульд бүх тойрогт нэр дэвшигчдээ илгээж, Эмэгтэйчүүдийн Эрх Жендерийн тэгш байдал буюу “ЭЭЖ” мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө сонгуульд өрсөлдөх юм. Үндэсний аудитын газар Зон Олны намын мөрийн хөтөлбөрийг хянаж, хуульд заасан шаардлагыг хангасан дүгнэлт гаргажээ. Харин бусад 8 нам, 4 эвслийн мөрийн хөтөлбөрийг эдийн засгийн тооцооллын хувьд үндэслэлгүй амлалт бүхий зөрчилтэй гэж үзсэн юм. Ийнхүү Сонгуулийн ерөнхий хорооноос Зон Олны намд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох батламж гардуулсныг Зон Олны намын дарга Г.Эрдэнэтөгс, намын эмэгтэй гишүүдийн төлөөлөл гардан авлаа. Зон Олны намын хувьд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсанаас хойш УИХ-ын ээлжит сонгуульд анх удаа оролцох гэж байна. ЗОН-ын гишүүд гол төлөв салбаруудын мэргэжилтэн, дунд тушаалын мэдлэг боловсролтой, туршлагатай ажилтнуудаас бүрдсэн, Монголд улс төрийн намыг институтийнх нь хувьд шинэ түвшинд гаргаж ирэх зорилготой. Зон Олны намаас эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засаг дах оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголд анх удаа эмэгтэйчүүдийг УИХ-ын сонгуульд оролцуулах суудал хадгалах квотыг 80 хувь хүргэхээ мэдэгдээд байгаа юм. Иймд Зон Олны намаас УИХ-д нэр дэвшигчдийн 80 хүртэлх хувийг эмэгтэйчүүд эзлэх бөгөөд эдгээр нэр дэвшигчдээс ямар нэгэн татвар дэнчин авахгүй. Зон Олны намын үзэл баримтлалыг дэмждэг, мэдлэг боловсролоор тодорхой шалгуур хангасан эмэгтэйчүүд  Зон Олны намаас нэрээ дэвшүүлэх хүсэлт гаргах бүрэн боломжтой ажээ.

Зон Олны нам

Сэтгэгдэл

  1. Зочин

    Wow шинэ өнцөг

  2. Зочин

    Эмэгтэйчүүддээ амжилт хүсье.

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү