• info@demos.mn
  • (976) 7700-1206

Зон Олны намаас УИХ-д нэр дэвшигчдийн 80 хувь нь ЭМЭГТЭЙЧҮҮД

2020-05-15   546

Demos

 ЗОН-ын Бага хурал өнөөдөр хуралдана

Зон Олны намаас Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулахаар өнөөдөр хуралдана. Зон Олны нам бүх тойрогт нэр дэвшигчдээ илгээж, Эмэгтэйчүүдийн Эрх Жендерийн тэгш байдал буюу “ЭЭЖ” мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө сонгуульд өрсөлдөх юм. Зон Олны намын хувьд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсанаас хойш УИХ-ын ээлжит сонгуульд анх удаа оролцох гэж байна. ЗОН-ын гишүүд гол төлөв салбаруудын мэргэжилтэн, дунд тушаалын мэдлэг боловсролтой, туршлагатай ажилтнуудаас бүрдсэн, Монголд улс төрийн намыг институтийнх нь хувьд шинэ түвшинд гаргаж ирэх зорилготой. Зон Олны намаас эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засаг дах оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголд анх удаа эмэгтэйчүүдийг УИХ-ын сонгуульд оролцуулах суудал хадгалах квотыг 80 хувь хүргэхээ өмнө нь мэдэгдсэн юм. Иймд Зон Олны намаас УИХ-д нэр дэвшигчдийн 80 хүртэлх хувийг эмэгтэйчүүд эзлэх нь тодорхой болоод байна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү