Зон Олны нам нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг СЕХ-нд хүргүүллээ

2020-05-21   3096

Өнөөдөр Зон Олны намын удирдлагууд Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг СЕХ-нд хуульд заасан хугацаанд хүргүүллээ. Зон Олны намын хувьд Монгол Улсын хэмжээнд бүх тойрогт нэр дэвшүүлэн өрсөлдөх бөгөөд нийт нэр дэвшигчдийн 80 хувь нь эмэгтэйчүүд, 20 хувь нь эрэгтэйчүүд байх юм. Зон Олны намын ЕНБД Э.Одбаяр хэлэхдээ "Нэр дэвшигчдээ СЕХ-с нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсны дараагаар дэлгэрэнгүй танилцуулна, бид улсын хэмжээнд нэр дэвшигчдээ илгээж ЭЭЖ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр өрсөлдөнө" гэсэн бол Зон олны намын дэргэдэх эрдэм шинжилгээний байгууллага МОН-ын дарга М.Чимэдтогтох "Бид мэдлэг боловсролтой шинэ залуу үеэ нэр дэвшүүлж байна" гэсэн юм. Зон Олны намаас нэр дэвшигчдийн төлөөлөл болж УИХ-ын сонгуулийн 24-р тойрог буюу Сүхбаатар дүүргээс нэр дэвшигч ТЕГ-ын Гадаад тагнуулын газрын дарга асан, Хурандаа Ш.Амгалан ирсэн юм. Тэрээр "Монгол улсад хууль эрх зүй, хууль хяналтын байгууллагын шинэчлэлийг хийх зорилгоор залуучуудынхаа хамт нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна. Хууль бус, шударга бус зүйлийг бид засаж сайжруулж ажиллах болно, ЭЭЖ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллана, манай намын хамт олныг дэмжиж ажиллахыг хүсье" гэсэн юм.

Зон Олны намын хувьд 2016 онд анх үүсгэн байгуулагдаж анхныхаа УИХ-ын ээлжит сонгуульд оролцох гэж байгаа юм. Ингэхдээ улсын хэмжээнд бүх тойргоос нэр дэвшүүлэн өрсөлдөж, нэр дэвшигчдийнхээ 80 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлээд байгаа нь Монгол Улсын түүхэнд анхны тохиолдол болж байгаа юм.

 

Сэтгэгдэл

  1. Selenge

    Shuderaga bugeed , huuliin daguu ajillah hunee songomoor bna.Jduchid .Mongoliinhoo baylagiig gadaadiinhand niilj tsulmesen humuus bolimoor ym .Bur hulgaich , luivarchid ih olon bna ard tumen medej bgaadaa hen n, hen be gedegiig.medeh uchir zuv songolt hiine bizdee.urialj bna.

  2. Зочин

    umnugovid salbarni haragdsan yamar hun devshib yum boloo

  3. Зочин

    Ш.АМГАЛАНГ ДЭМЖИЦГЭЭЕ!

  4. Зочин

    Suudal avahni todorhoi baih, heden suudal ve l gedeg baina. amjilt

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү