• info@demos.mn
  • (976) 7700-1206

Зон олны намыг үүсгэн байгуулах хурал 06-р сарын 12-нд дахин зарлагдлаа

2017-01-30   462

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Зон Олны нам үүсгэн байгуулагдаж, Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэх өргөдлөө гаргасан юм.

Зон Олны намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын Дээд шүүх хянан хэлэлцээд, намын дүрэм, 801-ээс доошгүй гишүүдийн бүртгэл зэрэг үндсэн шаардлага бүрэн хангасан гэж үзсэн боловч, xүсэлтэд хавсаргасан зарим баримт бичиг Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

Иймээс Зон Олны нам xуульд заасан шаардлагыг хангаж, Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ дахин гаргахаар болсон. 

2017 оны 06-р сарын 12-ны өдөр нийслэл Улаанбаатар хотноо Зон Олны намыг үүсгэн байгуулах хурал дахин зохион байгуулагдахаар боллоо. Зон Олны намыг үүсгэн байгуулах хуралд нийслэл, 21 аймгийн 126 төлөөлөгч оролцохоор урилга, мандатаа аваад байна. 

 

Хурал болох газар: Блю Скай цамхаг 

Холбоо барих утас: 77001206

Сэтгэгдэл

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү