ЗОН ОЛНЫ НАМЫН БАГА ХУРАЛ ИРЭХ САРД ХУРАЛДАНА

2018-07-05   1434

ЗОН-ын ээлжит Бага хурал 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нийслэл Улаанбаатар хотноо хуралдахаар тов зарлажээ.
Тус хурлаар Бага хурлын бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулах, Зон Олны нам УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд оролцох талаар хэлэлцэж шийдвэр гаргах, намын дотоод зохион байгуулалт болон үндсэн үйл ажиллагааны талаар хэлэлцэн шийдвэр гаргах юм.
ЗОН-ын ээлжит Бага хурлаар Бага хурлын гишүүд дараах албан тушаалд санал дэвшүүлэх, нэрээ дэвшүүлэх, сонгох, сонгогдох эрхтэй.
1. Мэдлэг онолын нэгж /МОН/-ийн дарга
2. Нарийн бичгийн дарга /ГХ/
3. Нарийн бичгийн дарга /ДХ/
4.
Зүүн тойргийн намын хорооны дарга

Сэтгэгдэл

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү