ТУСГААР ТОГТНОЛЫН ОЙН ӨДӨРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2018-12-29   1993

1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдрийг тохиолдуулан Зон Олны нам Богд хааны ордон, Их хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Монгол туургатан төв холбоо тус өдрийг тэмдэглэх санаачлагыг анхлан гаргаж, 2006 оноос хойш 12 дах жилдээ уламжлал болгон хүндэтгэл үзүүлж, энэ өдрийн түүхэн ач холбогдлыг олон нийтэд сурталчилах ажлыг зохион байгуулсаар ирсэн юм. Аливаа улс үндэстний хамгийн эрхэм дээд баяр бол эрх чөлөө, тусгаар тогтнолын өдөр. Монголчууд жилээс жилд энэ өдрийг хүндэтгэн тэмдэглэдэг уламжлал нэмэгдэж байгаа нь сайн хэрэг боловч олон нийт бүрэн дүүрэн ач холбогдол өгөхгүй байгаа юм.

ЗОН ОЛОНДОО ТУСГААР ТОГТНОЛЫН ОЙН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ!

Сэтгэгдэл

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү