• info@demos.mn
  • (976) 7700-1206

ЗОН-ын ЕНБД Э.Одбаяр: Н.Алтанхуяг шахмал түлшний ЭСРЭГ шийдвэр гаргасан

2019-12-30   431

“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр “Зон олны нам”-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр, гишүүн Б.Нарангэрэл нар шахмал түлшний асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ жилийн хувьд Засгийн газраас онцолж буй томоохон шийдвэрийн нэг нь түүхий нүүрсний хэрэглээг хориглож, сайжруулсан шахмал түлшийг хэрэглэснээр нийслэлийн  хорт утааны ялгарал багасч, агаарын бохирдол 50 хувиар буурна гэсэн тооцооллыг хийгээд байгаа. Үүнтэй холбогдуулан ЗОН-ын зүгээс шахмал түлш үйлдвэрлэлийг тойрсон асуудлуудыг олон нийтэд ил болголоо. ЗОН-ын зүгээс шахмал түлшний стандарт МАШ САЙН, учир нь шахмал түлшийг анх ААНэгжүүд олон жил хөгжүүлж амжилттай туршаад, ЗГ-т зааж өгч хамтархаар болсон. Гэтэл ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө санаачилж хийсэн мэт шоу болгож, ЗГ дангаар үйлдвэрлэх болсноор шахмал түлшийг хангаж дийлэхгүй байгаагаас үүдэн эрсдлүүд бий болж байна гэв.

 

ЗОН-ын ЕНБД Э.Одбаяр: "Шахмал түлшний ЭСРЭГ шийдвэр гаргасан хүн бол ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Хямд үнээр нүүрс нийлүүлэх нэрийн доор түүхий нүүрс савлаж улсад хохирол учруулсан."

Сэтгэгдэл

  1. haha

    Haha

  2. сугарсан төмөр

    Хүрэлсүхийг долоо хоногт зургаан шуудай нүүрсээр 1 сарын хугацаанд гэр хороололд амьдруулж үзмээр байна

  3. Сугар

    Та нарын яриад байгаа шахмал түлш чинь долоон буудлын Долгор эмээгийн хашаандаа хийж байсан шахмалаас ялгагдах зүйлгүй. Олон аж ахуйн нэгж хийж байсан. Үр дүн гараагүй. Зөв Ажил хийж буй Хүрэлсүх тэргүүтэй залуучуудыг боорлох санаатай. Ийи нам гэж юу байдаг байнаааа. Тэнэг тэнэг бас дахин тэнэг ажиллагаа

  4. Төмөр

    Шийдвэр гаргаад түүнийгээ хэрэгжүүлээд ирхээр булаацлдахч гээд байх шиг, үр дүнгийн харлуулах ч гээд байх зэргээр элдэв юм ярьцгаах хэсэг байхад дэмжиж байгаа нь д дийлэнхи юм. Шинэ ажил болхоор зохион байгуулалт, хүрэлцээ зэрэгт дутагдал байнаа байна. Ирэх жилээс энэ бүгдийг засч утаа улам багаснаа. Зөв зөөлөн буруу хатуу байцгаая.

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү