8. Намын гишүүнээр элсэх
8.1. Зон Олны намын дүрэм, мөрийн хөтөлбөртэй танилцаж дэмжсэн бусад намд харьяалалгүй, 18 нас хүрсэн, Монгол Улсын харьяат байна.
8.2. Намын гишүүнээр элсэх хүсэлтээ Зон Олны намын албан ёсны цахим хуудсанд хандан гаргаж, “Намын гишүүний цахим сан”-д бүртгүүлнэ.
8.3. Гишүүнээр элсэх хүсэлтийг ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.
8.4. Гишүүнээр бүртгэж авах шийдвэр хүлээн авсан тохиолдолд гишүүний бат илэрхийлэхийг шуудангийн хүргэлтээр өөрийн оршин суугаа хаяг дээр авч болно. Мөн Зон Олны намын төв болон аль нэг салбар нэгжээс өөрийн биеэр авна.
8.5. Оршин суугаа хаягт албан ёсоор өөрчлөлт орсон бол Зон олны намын албан ёсны цахим хуудсанд хандаж, “Намын гишүүний цахим сан”-д бүртгүүлсэн намын гишүүнчлэлийн хаягийн мэдээллээ өөрчилж шилжилт хөдөлгөөн хийлгэнэ.
8.6. Гадаад улсад оршин суугаа Монгол улсын харьяат 8.2-т заасан байдлаар намын гишүүнээр элсэх хүсэлтээ гаргаж болно.
8.7. Намын бат илэрхийлэх нь зөвхөн намын гишүүн мөн гэдгийг тодорхойлно.
8.8. “Намын гишүүний цахим сан”-д гишүүдийн бүртгэлийн нэгдсэн мэдээлэл төвлөрч давхар бүртгэл үүсэхгүй.
9. Намын гишүүний эрх
9.1. Улс төрийн намын тухай хуульд заасан эрхийг эдэлнэ.
9.2. Намаас явуулж буй үйл ажиллагаанд оролцох.
9.3. Намын бүх шатны байгууллагын сонгуульт албан тушаалд өөрийн эсвэл бусдын нэрийг дэвшүүлэх, сонгох, сонгогдох.
9.4. Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуульд намаас нэр дэвшигчийн талаар санаа бодлоо илэрхийлэх, санал тавих.
9.5. Намын санхүүжилт, үйл ажиллагааны талаар мэдээлэл авах.
9.6. Зон Олны нам Монгол Улсын Үндсэн Хууль, Улс төрийн намын тухай хууль, Монгол Улсын бусад хууль тогтоомж, намын дүрмийн хүрээнд намын гишүүнээ үзэл бодлынх нь хувьд хамгаална.
10. Намын гишүүний үүрэг
10.1. Монгол Улсын Үндсэн Хууль, Улс төрийн намын тухай хууль, Монгол Улсын бусад хууль тогтоомж, намын дүрмийг мөрдөх.
10.2. Төрийн, орон нутгийн сонгуульд намаас нэр дэвшигчтэй зэрэгцүүлэн бие даан нэрээ дэвшүүлэхгүй байх.
10.3. Намын гишүүний хувьд Монгол Улсын болон намын дотоод эв нэгдэлд сөрөг нөлөө үзүүлэх аливаа хэлбэрийн үйлдэл хийхгүй байх.
10.4. Бусад улс төрийн намын нэр хүндэд халдахгүй байх, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс орохгүй байх, бусдыг ямар ч тохиолдолд намын харьяаллаар ялгаварлахгүй байх.
10.5. Намаас аливаа ажил, албан тушаалд сонгогдож, томилогдсон этгээд хуулийг чандлан сахих.
10.6. Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийг дагаж мөрдөх.
11. Намын гишүүнээс түдгэлзэх, гишүүнчлэлээ сэргээх
11.1. Монгол Улсын холбогдох хууль тогтоомжинд заасан үндэслэлээр намын гишүүнээс түдгэлзэх бол энэ тухай намын байгууллагад мэдэгдэж бүртгүүлнэ.
11.2. Түдгэлзэх үндэслэл дууссан бол гишүүнчлэлээ сэргээх хүсэлтээ намын байгууллагад гаргаж, гишүүнчлэлээ сэргээнэ.
12. Намын гишүүнээс гарах, гишүүнчлэл дуусгавар болох
12.1. Өөрийн хүсэлтээр намаас гарсан.
12.2. Өөр намын гишүүн болсон.
12.3. Хуульд заасан бусад үндэслэлээр.
13. Бусад
13.1. Намын бүх шатны байгууллагын сонгуульт албан тушаалд сонгогдсон гишүүнийг сонгуульт гишүүн гэнэ. Сонгуульт гишүүний эрх үүрэг, түүнтэй холбогдох үйл ажиллагааг журмаар зохицуулна.
УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬ - ҮЗЭХ