• info@demos.mn
  • (976) 7700-1206

ЗОН ОЛНЫ НАМЫН 4 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР БАГА ХУРАЛ ХУРАЛДЛАА

2020-12-06   693

ЗОН ОЛНЫ НАМЫН 4 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА.

ЗОН ОЛНЫ НАМЫН БАГА ХУРАЛ ХУРАЛДАЖ ДАРААХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЛАА. 

Demos party

  • 1. Зон Олны намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /5.0/ төслийг гишүүдэд танилцуулан хэлэлцүүлж, 2021 оны эхний ээлжит Бага хурлаар хэлэлцэн батлахаар шийдвэрлэлээ. 
  • 2. Зон Олны намын Бага хурал, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Бага хурлын гишүүнээр Ж.Оюунжаргал, Ц.Амарзаяа, Л.Цэвэгдарь, Б.Ариунсанаа, Э.Батчимэг нар сонгогдож, мөн Удирдах зөвлөлийн гишүүнээр Л.Цэвэгдарь, Ж.Оюунжаргал нар сонгогджээ. 
  • 3. Зон Олны намын Ерөнхий Нарийн Бичгийн Даргад 3 хүн өрсөлдөж Эрдэнэцогт овогтой Батчимэг сонгогдлоо. Ийнхүү Зон Олны намын удирдлагад сонгогдсон анхны эмэгтэй намын удирдлага болж байна.
  • 4. Зон Олны намын Даргаар Эрдэнэ овогтой Одбаяр 81.8%-ийн саналаар сонгогджээ.
  • 5. Зон Олны намын дотоод зохион байгуулалт, үндсэн үйл ажиллагааны тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү