Зон Олны намын ээлжит III Их хурал 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Нийслэл, аймгийн төлөөлөгчдийг оролцуулан Улаанбаатар хотод болохоор тов зарлагдлаа. Зон Олны намын ээлжит Их хурлаар дараах үндсэн гурван асуудлын хүрээнд хэлэлцэн ЗОН-ын дүрмийн хүрээнд шийдвэрүүд гаргана. Үүнд:
• ЗОН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах /5.0/ төслийг хэлэлцэн шийдвэрлэх
• ЗОН-ын төлөөллийн төв байгууллага, бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах
• ЗОН-ын бүртгэлтэй үндсэн гишүүдийн тоог 30.000 хүртэл нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулах