• info@demos.mn
  • (976) 7700-1206

ДЭЭД ШҮҮХ ЗОН ОЛНЫ НАМЫН ДАРГААР Г.ЭРДЭНЭТӨГСИЙГ БҮРТГЭЛЭЭ

2018-05-14   435

Зон Олны намын шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хэлэлцлээ.

Зон Олны намын Бага хурал 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, П.Очирпүрэвийг өөрийнх нь хүсэлтээр намын даргын ажлаас чөлөөлж, Г.Эрдэнэтөгсийг намын даргаар сонгосон байна.  

Намын даргыг шинээр сонгосон Зон олны намын ажиллагаа Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуулийг зөрчөөгүй, тухайн намын дүрмийн зохицуулалтад нийцсэн хэмээн Улсын Дээд шүүх үзэж, хүсэлтийг ханган, улс төрийн намын улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү