Зон Олны намын ээлжит II бага хурал хуралдлаа

2017-09-24   1527

2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Зон Олны намын бага хурал хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.


Зон Олны намын даргаар П.Очирпүрэв сонгогдлоо

ЗОН-ын II бага хурлаар өмнөх намын даргын хүсэлтийг хэлэлцэж, бага хурлын бүрэн эрхийн хүрээнд намын даргыг шинээр сонгосон байна. Намын даргад нийт 3 хүн нэр дэвшин өрсөлдөж, Н.Золзаяа 33.3%, М.Чимэдтогтох 14.8%, П.Очирпүрэв 51.9% санал тус тус авснаар Зон Олны намын даргаар П.Очирпүрэв сонгогдлоо. Нэр дэвшигчид нь Зон Олны намыг анхлан үүсгэн байгуулагч гишүүд бөгөөд намын удирдах зөвлөлийн гишүүд юм. Намын даргаар сонгогдсон П.Очирпүрэв нь Зон Олны намын үүсгэн байгуулах Их хурлын үеэр намын даргад нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байжээ.

 

“Мэдлэг онолын нэгж /МОН/”-ийн даргаар Э.Одбаярыг томиллоо

Намын дэргэдэх эрдэм шинжилгээний байгууллага болох "МОН"-ийн даргаар Э.Одбаярыг бага хурлын гишүүдийн 100% саналаар томиллоо.

 

Намын дүрмийн хүрээнд дагаж мөрдөх зарим журмыг хэлэлцэн батлав

ЗОН-ын дүрмийн хүрээнд боловсруулж байгаа дотоод журмын төслүүдийг бага хурлаар хэлэлцүүлж, шаардлага хангасан зарим журмыг баталж, мөрдөж ажиллахаар шийдвэрлэсэн байна. Намын бага хурлын гишүүдийн эрх үүрэгтэй холбогдох журам, мэдлэг онолын нэгжийн үйл ажиллагааны журам, намын хөрөнгө, санхүүтэй холбоотой журам зэргийг хэлэлцэж баталсан байна.

 

Тойргийн намын хороодын талаар хэлэлцлээ

Зон Олны нам Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийг хамарсан тойргийн намын хороодыг байгуулах юм. Тус ажлын хүрээнд Монгол улсын 21 аймгийн бүх сумд, нийслэлийн 9 дүүргийн хороодод зохион байгуулагдах үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хэрхэн хангах талаар хэлэлцсэн байна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү