• info@demos.mn
  • (976) 7700-1206

ЗОН ОЛНЫ НАМ УИХ-ЫН СОНГУУЛЬД ДАНГААР ОРОЛЦОХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2020-02-16   406

"ЗОН ОЛНЫ НАМ 2020 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛЬД ДАНГААР ОРОЛЦОНО. ИНГЭХДЭЭ УИХ-ЫН БҮХ ТОЙРОГТ НЭР ДЭВШҮҮЛЭН ӨРСӨЛДӨНӨ."

ЗОН-ын ээлжит Бага хурал 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо хуралдсан байна. Хуралдааныг ЗОН-ын дарга Г.Эрдэнэтөгс нээж, ЕНБД Э.Одбаяр хэлэлцэх асуудлыг танилцуулж, хуралдааныг удирдлаа. Бага хурлаар ЗОН-ын удирдлагуудын 2019 оны ажлын тайланг танилцуулж, дотоод зохион байгуулалт болон үндсэн үйл ажиллагааны талаар хэлэлцэж, холбогдох асуудлыг шийдвэрлэв. Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай холбогдох мэдээллийг танилцуулж, Бага хурлын гишүүд санал бодлоо солилцож, байр сууриа илэрхийллээ.

Тус хурлаар УИХ-ын ээлжит сонгуульд ЗОН дангаар оролцох эсэх асуудлаас гадна ЗОН-тай хамтран ажиллах, эвсэл байгуулах сонирхлоо илэрхийлсэн бусад улс төрийн намуудын саналыг авч хэлэлцлээ. ЗОН-ын Бага хурлаас УИХ-ын сонгуульд улсын хэмжээнд хэрхэн оролцох тухай хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.

1. ЗОН ОЛНЫ НАМ УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ДАНГААР ОРОЛЦОНО.

2. ЗОН ОЛНЫ НАМ УИХ-ЫН БҮХ ТОЙРОГТ НЭР ДЭВШҮҮЛЭН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨНӨ.

Мөн ЗОН-с УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тавих шалгуур үзүүлэлт, иргэдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, "цахим нам" хөгжүүлэлт, сургалт судалгааны талаар хэлэлцэж холбогдох шийдвэрүүд гаргасан байна.

Дээрхи шийдвэртэй холбогдуулан ЗОН-с хэвлэлийн бага хурал зарлаж, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх юм.

Сэтгэгдэл

  1. Хэн ч байсан яадын

    Одбаяр ааваасаа айгаад сонгуулиас өмнө тоглоомноос гарах байлгүй.

  2. Зочин

    Юм юм болох нь дэа

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү